Эрхэм хэрэглэгч таныг манай вэб сайтад зочилсонд гүн талархал илэрхийлье. Монгол төрийн нэр хүндийг өргөх, төрийн хэрэгт мэргэшсэн албан хаагч бэлтгэж тэдний ажил хэргийн чадавхийг дээшлүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор "Мэргэн Түшээ" сургалтын төв сүүлийн 5 жил эрчимтэй ажиллаж байна. Энэ хугацаанд бид "төрийн жинхэнэ албаны мэргэшлийн сонгон шалгаруулалтанд" бэлтгэгчдэд зориулагдсан танхимын болон зайнаас /онлайн/ сургах сургалтаар Төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаал, мөн Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд олон арван хүнийг хөтлөн оруулж нийгэмд тустай, хүнд буянтай үйлс бүтээснээрээ бахархдаг юм. Түүнчлэн төрийн байгууллагуудад ажиллаж буй албан хаагчдад практик мэдлэг олгох чиглэлээр төв орон нутгийн хэмжээнд тогтмол сургалт зохион байгуулж, энэ үйлчилгээгээрээ түмэн олонд итгэл хүлээсэн сургалтын байгууллага болсон билээ.

Манай төв 2009 оноос эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр Төрйин жинхэнэ албаны мэргэшлийн сонгон шалгаруулалтад анх оролцогчидод зориулсан танхимын сургалтаар ажлын гараагаа эхэлж улмаар 2012 оноос Онлайн /зайнаас/ сургах сургалтыг зэрэгцүүлж явуулдаг болсон.

Одоо бид сургалтынхаа чиглэлийг өргөтгөж "хуульчийн сонгон шалгаруулалтанд" бэлтгэгчдэд зориулсан сургалтын шинэ програм хэрэгжүүлж эхэллээ. Үүний үр дүнд Төрийн жинхэнэ албан хаагчид манай сургалтын төвөөр дамжин хос морьтой төрийн хэрэгт зүтгэх боломж нээгдэж байна.

Танд зорилго мөрөөдлөө биелүүлж, ажил үйлс тань өөдрөг байхыг ерөөж, амжилт хүсье.

"Мэргэн Түшээ" сургалтын төвийн тэргүүн Н. Чадраабал




Манай сургалтын байгууллага нь үйл ажиллагаа эрхлэх албан ёсны зөвшөөрөлтэй. Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн сонгон шалгаруулалтанд бэлтгэх материалаа Оюуны өмчийн газраар баталгаажуулсан тогтвортой сургалт явуулж үр дүнгээрээ олон түмэнд үнэлэгдсэн, мөн төр хуулийн байгууллагуудад олон жил ажилласан туршлагатай ажилтнууд, эрдэмтэн багш нараар хангагдаж, сургалтын материаллаг баазаа бэхжүүлсэн зэрэг олон давуу талтай.

Сургалтын явцад Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн сонгон шалгаруулалтын сорилын хураамжийг эзэмшүүлэн, гарын авлагаар хангаж, сурах аргатай болгохоос гадна Монгол улсын Төрийн байгууллагын бүтэц тогтолцоо, Төрйин албанд тавигдах шаардлага, ярилцлага, ур чадварын шалгалтанд бэлтгэх зэрэг сэдвүүдээр 8 цагийн хичээл /лекц/ хийдэг.

Сургалт нь өглөөний 09:30 -с эхэлж өдөр 1 цагийн завсарлагатайгаар орой 17:30 хүртэл хичээллэдэг.

Танхимын сургалт нь анги дүүргэлт гэж байхгүй, суралцагч нэг бүрчлэн 10 хоногоор суралцдаг онцлогтой.

Онлайн /зайны/ сургалт нь багц цагийн хугацааг календарийн хоногоор тооцохгүй учраас 10 цагийн төлбөр төлсөн тохиолдолд өөрийн бололцоогоор 3 хоногийн хугацаанд цагаа сонгож хичээллэх давуу талтай.

Цаг зав муутай, шалгалтанд орох хугацаа нь тулсан зэрэг гачигдал шалтгаантай хүмүүст зориулсан вакумжуулсан сургалт явуулж /оройн цагаар болон амралтын өдрүүдэд ч/ зохион байгуулах боломжтой.

Шалгалтанд бие дааж бэлтгэсэн хүмүүсийн төвшинг тодорхойлж чадавхийг дээшлүүлэх чиглэлээр цагаар тооцсон төлбөртэй үйлчилгээ үзүүлдэг.

Танхимын сургалтанд оролцсон хүмүүсийн идэвхи оролцоог харгалзан амжилттай суралцсан хүмүүст "сертификат" олгоно. Гэхдээ бүх суралцагчдад үүнийг олгохгүй. Нэг тест нь 60 асуулттай 3 -н тест /180 асуулт/ -с 129 онооноос дээш буюу 70% -р босго тогтоож энэ үзүүлэлтийг хангасан суралцагчдад "сертификат" олгох нь суралцагчийн зорилготой уялдаж улмаар сургалтын байгууллагын нэр хүндийг бууруулахгүй байх үндэслэл болно.

"сертификат" нь төрийн байгууллагуудаас зарласан зарим ажлын байруудад тавигддаг "мэргэших сургалтанд хамрагдсан байх" шаардлагыг хангах баримт болдог бөгөөд, Төрийн захиргааны болон Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтнуудын сонгон шалгаруулалтанд оноо болж үнэлэгддэг.

Иймд нийгмийн амьдралын эрэлт хэрэгцээнд нийцсэн эл арга хэмжээ нь шүүх засаглалын байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг болохоос гадна эрх зүйт төрийг төлөвшүүлэх, шударга ёсыг сахин хангах үйл хэрэгт нэмэр хандив болно гэж үзэж байна.

Сорилгын хураамжуудын ижил хариутай тестүүдийн зөв хариултын байршлуудыг сольсон байгаа. Энэ нь таньд оюун ухаанаа зарж зөв мэдээллээр өөрийгөө цэнэглэх боломж олгох сайн талтай. Тухайлбал хуульчийн сонгон шалгаруулалтын гарын авлагын бүх тестийн зөв хариулт нь D байгаа, Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын гарын авлагын тестийн зарим хуулиудын зөв хариулт D байгааг өөрчилснөөр тухайн хүний бие дааж ажиллах чадвар сайжирна.

Төрийн жинхэнэ албаны болон Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох хүмүүст зориулсан сургалт, Хуульчийн сонгон шалгаруулалтанд зориулсан зайнаас /онлайн/ сургах сургалтын хөтөлбөр тус бүр 4 хувилбартай учраас суралцагч аль сонирхолтой үр ашигтай гэж үзсэн хувилбараа сонгож хичээллэх боломжтой. Тухайлбал:

1 Асуулт хариулт - сонгосон тухайн нэг бүлгийн асуултуудыг зөвхөн зөв хариулттай нь харуулна

2 Сэдвийн тест - сонгосон тухайн нэг бүлгийн бүх асуултуудыг дарааллын дагуу харуулах бөгөөд хариултын хувилбаруудын байрлал нь солигдох болно. Энэ тест дээр ажиллахад асуултын зөв хариултыг сонгоод тайлбарыг бичиж асуултанд хариулна.

3 Холимог тест - сонгосон нэг буюу түүнээс дээш хэд хэдэн бүлэг сэдвийн дагуух асуултуудаас 6 0 ширхэг асуулт санамсаргүйгээр сонгох бөгөөд хариулт хувилбаруудад байрлал нь солигдоно. Тест дээр ажиллахдаа зөв хариултыг сонгох, түүний тайлбарыг бөглөх шаардлагатай

4 Шалгалт - Тухайн сургалтын агуулгын хүрээн дэхь бүх бүлэг, сэдвүүдээс санамсаргүйгээр 60 ширхэг асуулт сонгох бөгөөд түүнийг 60 минутын хугацаанд ажиллана. Мөн хариултуудын байрлал солигдоно. Шалгалт амжилттай дуусахад шалгалтын дүн хадгалагдана. Тест дээр ажиллахдаа зөв хариултыг сонгох бөгөөд тайлбарыг бичих шаардлагагүй.

Сүүлийн жилүүдэд манай төвөөс тасралтгүй явуулж байгаа үйл ажиллагааны өөр нэг чиглэл нь Төрийн байгууллагуудын албан хаагчдыг чадавхижуулах сургалт юм. Боловсролын баклавар, магистрийн төвшний онолын мэдлэгийг их дээд сургуульд эзэмшээд зохих шалгуур, шаардлагыг ханган төрийн албанд орсон хүмүүст практик чадвар эзэмшүүлэх зайлшгүй шаардлага бий. Чухамдаа цомхон чадварлаг аппаратаар бүтэц зохион байгуулалтаа цэгцлэн мэргэшсэн албан хаагчдаар бэхжүүлэх нь төрийн ажлын нэр хүндийг өргөөд зогсохгүй ард иргэдийн төрд итгэх итгэлийг дээшлүүлнэ. Энэ зарчмын хүрээнд төрийн байгууллага бүр "сургалтын хөтөлбөр" батлан мөрдүүлж хүнээ хөгжүүлэх, "мэдээллийн цаг" -аар төрийн бодлого, зорилго, хууль зүйн чиглэлээр сургалт авах сонирхолтой байдагт ач холбогдол өгч бид дараах сэдвүүдээр мэргэшүүлэх сургалт явуулдаг. Үүнд:

  1. Үндсэн хуулийн эрх зүйн үйлчилгээ
  2. Хууль эрх зүйн шинэчлэл, төрийн бодлого зорилго
  3. Төрийн байгууллага, албан тушаалтнаас иргэдийн өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэл
  4. Төрийн албаны шинэчлэл, Төрийн албанд тавигдах шаардлага
  5. Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүй
  6. Ажлын байранд дүн шинжилгээ хийх аргачлал
  7. Төрийн албан хаагчийн сахилга хариуцлага
  8. Ажлын байрны тодорхойлолт хийх аргачлал
  9. Үйл ажиллагаа мэргэшлийн төвшинг үнэлэх, үр дүнгийн гэрээ дүгнэх, шалгуур
  10. Архив албан хэрэг хөтлөх журам
  11. Албан бичгийн хэл найруулга
  12. Монгол хэлний дүрмийн шинэчлэл, тавигдаж буй шаардлага
  13. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний эрх зүйн зохицуулалт
  14. Захиргааны хариуцлага, хууль тогтоомжийн үндэслэл
  15. Нийтийн албаны ашиг сонирхлын зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам
  16. Нутгийн өөрөө удирдах ёс, түүний онцлог
  17. Хөдөлмөрийн харилцаа, түүний эрх зүйн үндэслэл
  18. Цагийн менежмент
  19. Хөдөлмөрийн сахилга
  20. Хяналт ба хариуцлага

зэрэг сэдвүүдээс сонгон суралцах боломжтой.

Төрийн албан хаагчийн мэргэшлийн сонгон шалгаруулалтанд бэлтгэгчдэд зориулсан сургалтын төлбөр
Танхим Онлайн
хоног цаг төлбөр хоног цаг төлбөр
10 80 160 000 ₮ 14 336 100 000 ₮
- 1 8 000 ₮ - 10 багц 20 000 ₮
Хуульчийн мэргэшлийн сонгон шалгаруулалтанд бэлтгэгчдэд зориулсан сургалтын төлбөр
Танхим (анги бүрдүүлэлт нь 10 -аас дээш суралцагчтай) Онлайн
хоног цаг төлбөр хоног цаг төлбөр
14 112 250 000 ₮ 15 360 200 000 ₮
- 1 8 000 ₮ - 20 багц 60 000 ₮

Сургалтын ач холбогдол нь сонирхогч иргэд сонголтоо зөв хийж улмаар мэдлэг чадвараа ахиулан, төрийн хэрэг хөтлөх, ажлын арга барил бүрэн эзэмшиж чадсанаар илэрхийлэгдэх ёстой.

харилцах утас: 99548637 99096869 98106868


Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2 -р хороо, 44 -р байрны 1 -р давхар, 1 тоот


Програмын заавар

програмд нэвтрэх

вэб програмын "http://www.test.shudargatur.mn/" вэб хуудасны баруун дээд буланд байрлах "програмд нэвтрэх" холбоосыг товшино


нэвтрэх нэр, нууц үгээ харгалзах талбаруудад оруулна


амжилттай нэвтэрсэн бол дараах мэдээлэл харагдана


нэвтрэх нэр, нууц үгээ буруу оруулсан тохиолдолд дараах анхааруулга харагдах бөгөөд нэвтрэх үйлдлийг дахин хийнэ.


програмд бүртгэлтэй хэрэглэгч олон зэрэг нэвтэрч, ашиглах боломжгүй, хэрэв таны нэвтрэх эрхээр аль хэдийн програмд нэвтэрсэн бол доорх мэдээлэл харагдана.


хэрэглэгчийн сургалтын хугацаа дууссан тохиолдолд програмд нэвтрэх эрх хаагдах болно, энэ үед доорх анхааруулга харагдана


програмаас гарах үйлдлийг хийхгүйгээр шууд вэб хөтчийг хаах, вэб хөтчийн харуулж буй "таб" -г хаах зэргээр програмаас гарснаас хойш "5 минут" -н хугацаанд програмд "http://www.test.shudargatur.mn/" вэб хуудсыг дуудсанаар шууд нэвтрэх боломжтой.

програмаас гарах

програмаас гарахдаа баруун дээд булан дэхь "гарах" тэмдэгт дээр хулганы заагчийг байрлуулахад доорх зурган дээрхтэй адил өнгө нь солигдох болно. Энэ үед хулганаар товшино


дээрх үйлдлийг хиймэгц дараах харилцах цонх гарч ирэх бөгөөд "гарах" сонголтыг товшиж програмаас гарна, "хаах" сонголтыг хийвэл харилцах цонх хаагдаж та програмдаа үлдэх болно


програмаас гарах сонголтыг хийхгүйгээр вэб хөтчийг хаах, вэб хөтчийн харуулж буй "таб" -г хаах зэргээр програмаас гарч болох бөгөөд эдгээр үйлдлээр гарсан тохиолдолд гарснаас хойш "5 минут" -н хугацаанд програмд нэвтрэх үйлдэлгүйгээр шууд нэвтрэх боломжтой буюу "http://www.test.shudargatur.mn/" вэб хуудсыг дуудахад програмд шууд нэвтэрнэ, харин "5 минут" -с илүү хугацаа өнгөрсөн тохиолдолд програмд нэвтрэх үйлдлээр програмд нэвтэрнэ. Та бусдын буюу нийтийн, ажлынхаа компютерийг ашигладаг бол програмаас гарах үйлдлийг алгасаж буюу вэб хөтчийг хааж гарснаар та өөрийн програмын ашиглалтыг эрсдэлд оруулж буй нэг хэлбэр тул програмаас гарах үйлдлийг зайлшгүй хийж байгаарай.

хувийн мэдээллээ удирдах

хэрэглэгч өөрийн хувийн мэдээллийг удирдаж болох бөгөөд өөрийн блог хуудасны зүүн доод буланд байрлах "тохиргоо" сонголтыг товшиж хувийн мэдээлэл удирдах цонхонд шилжих болно


хэрэглэгчийн удирдаж болох хувийн мэдээллүүдэд "зураг", "э-шуудангийн хаяг", "холбогдох утасны дугаарууд", "оршин суух хаяг", "програмд нэвтрэх нууц үг" орно. Эдгээр мэдээллийн дагуу манай байгууллагаас хэрэглэгчидтэй харилцдаг тул үнэн зөвөөр оруулж хадгалах, сургалтын явцад өөрчлөгдөх, шинэчлэгдвэл цаг тухай бүрт нь програм дахь мэдээллээ шинэчлэж байгаарай


програмд нэвтрэх нууц үгийг солихдоо одоогийн ашиглаж байгаа нууц үгийг харгалзах талбарт оруулж, шинэ нууц үгийг латин цагаан толгойн жижиг болон том үсэгнүүд, 0 -9 хүртэлх цифрүүдийг ашиглан хамгийн багадаа 8 оронтой үгийг харгалзах талбарт 2 удаа оруулж "хадгалах шинэчлэх" сонголтыг товшино


хэрэглэгч програмд нэвтрэх нууц үгээ мартсан бол програмын админ болон багш нартай холбогдон нууц үгээ шинээр авах боломжтой. Шинэ нууц үгийг програм санамсаргүйгээр сонгох бөгөөд хэрэглэгчийн бүртгэлтэй "э-шуудангийн хаяг" руу илгээх болно.

сургалтын үйл ажиллагаа

хэрэглэгч өөрийн бүртгүүлсэн сургалтын хөтөлбөрт шилжихдээ "сургалт" цэсний "жагсаалт" сонголтоор гарч ирсэн сургалтуудыг товших, эсвэл "сургалт" цэсний тухайн сургалтын нэртэй сонголтоор шууд шилжих боломжтой




сургалтын хөтөлбөрт шилжихэд тухайн сургалтын сэдэв, дэд сэдэв, бүлгүүдийн жагсаалт болон хичээлийн сонголтууд бүхий цонх байна.


бүлэг, сэдэв дээр товшиж сонголт хийснээр тэдгээрийн асуултыг авч хичээлийн сонголтыг хийнэ.

хичээл сонгох

үндсэн 4 төрлийн хичээл байна


1 асуулт хариулт

сонгосон тухайн нэг бүлгийн асуултуудыг зөвхөн зөв хөриулттай нь харуулна

2 сэдвийн тест

сонгосон тухайн нэг бүлгийн бүх асуултуудыг дарааллын дагуу харуулах бөгөөд асуултын хариулт хувилбаруудад байрлал нь солигдох болно. Энэ тест дээр ажиллахад асуултын зөв хөриултыг сонгоод тайлбарыг бичиж асуултанд хариулна.

3 холимог тест

сонгосон нэг буюу түүнээс дээш хэд хэдэн бүлэг сэдвийн дагуух асуултуудаас 50 ширхэг асуулт санамсаргүйгээр сонгох бөгөөд хариулт хувилбаруудад байрлал нь солигдоно. Тест дээр ажиллахдаа зөв хариултыг сонгох, түүний тайлбарыг бөглөх шаардлагатай

4 шалгалт

Тухайн сургалтын агуулгын хүрээн бүх бүлэг, сэдвүүдээс санамсаргүйгээр 60 ширхэг асуулт сонгох бөгөөд түүнийг 60 минутын хугацаанд ажиллана. Мөн хариулт хаиултуудын байрлал солигдоно. Шалгалт ажмилттай дуусахад шалгалтын дүн хадгалагдана. Тест дээр ажиллахдаа зөв хариултыг сонгох бөгөөд тайлбарыг бичих шаардлагагүй.


Дүгнэх

хэрэглэгчийн шалгалтын дүнгүүдийг хадгалах бөгөөд эдгээр дүнгүүдээр тухайн хэрэглэгчийн ажмилтыг тооцон гаргана. Амжилт нь 50% -с доош бол "улаан", 50% -70% бол "шар", 70% -с дээш бол "ногоон" өнгөөр ялгарч харагдана.


тогтмол амжилт

сүүлийн 20 шалгалтын дүнгийн дундчаар дүн

шинэ амжилт

сүүлийн 4 шалгалтын дүнгийн дундчаар дүн

сүүлийн амжилт

хамгийн сүүлийн шалгалтын дүн