програмд нэвтрэх
вэб програмын "http://www.test.shudargatur.mn/" вэб хуудасны баруун дээд буланд байрлах "програмд нэвтрэх" холбоосыг товшино

нэвтрэх нэр, нууц үгээ харгалзах талбаруудад оруулна

амжилттай нэвтэрсэн бол дараах мэдээлэл харагдана

нэвтрэх нэр, нууц үгээ буруу оруулсан тохиолдолд дараах анхааруулга харагдах бөгөөд нэвтрэх үйлдлийг дахин хийнэ.

програмд бүртгэлтэй хэрэглэгч олон зэрэг нэвтэрч, ашиглах боломжгүй, хэрэв таны нэвтрэх эрхээр аль хэдийн програмд нэвтэрсэн бол доорх мэдээлэл харагдана.

хэрэглэгчийн сургалтын хугацаа дууссан тохиолдолд програмд нэвтрэх эрх хаагдах болно, энэ үед доорх анхааруулга харагдана

програмаас гарах үйлдлийг хийхгүйгээр шууд вэб хөтчийг хаах, вэб хөтчийн харуулж буй "таб" -г хаах зэргээр програмаас гарснаас хойш "5 минут" -н хугацаанд програмд "http://www.test.shudargatur.mn/" вэб хуудсыг дуудсанаар шууд нэвтрэх боломжтой.
програмаас гарах
програмаас гарахдаа баруун дээд булан дэхь "гарах" тэмдэгт дээр хулганы заагчийг байрлуулахад доорх зурган дээрхтэй адил өнгө нь солигдох болно. Энэ үед хулганаар товшино

дээрх үйлдлийг хиймэгц дараах харилцах цонх гарч ирэх бөгөөд "гарах" сонголтыг товшиж програмаас гарна, "хаах" сонголтыг хийвэл харилцах цонх хаагдаж та програмдаа үлдэх болно

програмаас гарах сонголтыг хийхгүйгээр вэб хөтчийг хаах, вэб хөтчийн харуулж буй "таб" -г хаах зэргээр програмаас гарч болох бөгөөд эдгээр үйлдлээр гарсан тохиолдолд гарснаас хойш "5 минут" -н хугацаанд програмд нэвтрэх үйлдэлгүйгээр шууд нэвтрэх боломжтой буюу "http://www.test.shudargatur.mn/" вэб хуудсыг дуудахад програмд шууд нэвтэрнэ, харин "5 минут" -с илүү хугацаа өнгөрсөн тохиолдолд програмд нэвтрэх үйлдлээр програмд нэвтэрнэ.
Та бусдын буюу нийтийн, ажлынхаа компютерийг ашигладаг бол програмаас гарах үйлдлийг алгасаж буюу вэб хөтчийг хааж гарснаар та өөрийн програмын ашиглалтыг эрсдэлд оруулж буй нэг хэлбэр тул програмаас гарах үйлдлийг зайлшгүй хийж байгаарай.